TIME сэтгүүл нүүрэндээ Путин, Трамп нарын царайг нэгтгэн харууллаа

2018 оны 7 сарын 20

Time сэтгүүл шинэ дугаарын нүүрэндээ АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч нарын царайг нэгтгэн нэг хүн болгосон зургийг нийтэлжээ.

Өнгөрсөн Даваа гарагт Финландын нийслэл Хельсинк хотод болж өнгөрсөн Дональд Трамп, Владимир Путин нарын уулзалтын дараах улс төрийн хямралыг тэд ингэж үзүүлсэн байна.

Уулзалтын дараа Путин 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Кремлийн эрх баригчид нөлөөлөөгүй гэдгийг батлан хэлсэн бол Трамп түүний үгэнд итгэж байгаагаа илэрхийлсэн юм. Ингэснээр Трамп өөрийн засаг захиргаа, тагнуулын байгууллагын дүгнэлтийг үгүйсгэсэн гэгдэж, ширүүн шүүмжлүүлж байгаа.

Ингэснээр Трамп өөрийн засаг захиргаа, тагнуулын байгууллагын дүгнэлтийг үгүйсгэсэн гэгдэж, ширүүн шүүмжлүүлж байгаа.

Мөн Time сэтгүүл дээрх нүүр хувиргалтынхаа хөдөлгөөнт дүрсийг твиттер хуудсандаа үзүүлжээ. 

Эх сурвалж: ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59680
0 эможи

keyboard_arrow_up