Ангела Меркель дахин канцлерийн сонгуульд өрсөлдөхгүй

2018 оны 10 сарын 31

Ангела Меркель зурган илэрцүүд

Ангела Меркель 2021 онд болох Германы канцлерийн суудалд өрсөлдөхгүй гэдгээ өчигдөр мэдэгдлээ.

Тэрбээр Берлин хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Би 2021 оны сонгуульд Германы Канцлер болон Христийн Ардчилсан Намын даргын суудалд нэрээ дэвшүүлэхгүй. Цаашид улс төрийн албан тушаалын төлөө өрсөлдөхгүй” хэмээн хэлсэн байна.

Өнгөрсөн ням гарагт Германы Гессен мужид болсон орон нутгийн сонгуулиар түүний даргалдаг ХАХ нам олон санал алдан, хүнд цохилтод орсон байна. Түүний гаргасан шийдвэр тус сонгуультай холбоотой гэж үзэж байгаа аж. ХАХ нам сонгогчдын 27 хувийн санал авсан бол Германы Социал-Демократ нам 19,8 хувь, “Ногоон нам” 19,8 хувийн саналыг авчээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596712
0 эможи

keyboard_arrow_up