БНХАУ автомашин худалдан авах татварыг бууруулахаар төлөвлөж байна

2018 оны 10 сарын 30

БНХАУ-ын Засгийн газар авто зах зээлээ эргэн сэргээх зорилгоор автомашин худалдан авахад төлөх татварын хэмжээг 10-аас таван хувь болгож, 50 хувь бууруулахаар төлөвлөж байгаа талаар эх сурвалж  мэдээллээ.

Arslan.mn

Энэ нь худалдааны маргаанаас болж цохилтод ороод байгаа авто салбарт томоохон дэмжлэг болно гэж шинжээчид үзэж байна. БНХАУ-д автомашин борлуулалт өнгөрсөн сард 11.6 хувиар буурч, 2.3 сая ширхгээр хэмжигдсэн аж. Энэ нь сүүлийн долоон жилийн доод үзүүлэлтэд тооцогдож байна. Улмаар дэлхийн хамгийн том авто зах зээл энэ онд сүүлийн хэдэн арван жилд анх удаа агших эрсдэлд ороод байгааг шинжээчид онцолж байна. БНХАУ гурван жилийн өмнө автомашин худалдан авах татварыг бууруулж байсан юм. Үүний дараа автомашины борлуулалт огцом нэмэгдсэн байдаг.

Энэхүү мэдээллийн дараа автомашин үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш огцом өссөн байна. Тухайлбал, өнгөрсөн онд автомашиныхаа борлуулалтын 40 хувийг БНХАУ-д хийсэн “Volkswagen” компанийн хувьцааны ханш 6.9 хувиар өсжээ.

Энэ нь 2016 оны долоодугаар сараас хойш гарсан нэг өдрийн хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байгаа юм. Мөн “Ford”, “General Motors”-ийн хувьцааны ханш АНУ-д, “BMW”, “Daimler”-ийнх Германы Хөрөнгийн бирж буюу "Deutsche Borse"-д өссөн байна.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596672
0 эможи

keyboard_arrow_up