TikTok-ыг бүтээгч Bytedance дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй стартап боллоо

2018 оны 10 сарын 29

tik tok зурган илэрцүүд

Bytedance 3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт авснаар зах зээлийн үнэлгээ нь 75 тэрбум ам.доллар болжээ. Тус компани нь видео караоке TikTok, мэдээллийн Toutiao гэсэн үндсэн хоёр бүтээгдэхүүнтэй юм.

Тэдний TikTok апп нь өсвөр насныхны дунд алдартай бөгөөд Фэйсбүүк хүртэл тэдний моделийг хуулан Lasso нэртэй апп бүтээж байгаагаа мэдэгдсэн билээ.

Харин Toutiao нь хиймэл оюун ухаан ашиглан хэрэглэгчиддээ сүүлийн үеийн мэдээг санал болгодог апп юм. Тус апп Хятадын дотоод дүрэм журамд нийцээгүй мэдээлэл түгээсэн хэргээр түр хаагдаж байсан удаатай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596645
2 эможи

keyboard_arrow_up