STARBUCKS дохионы хэлээр үйлчилдэг анхны салбараа нээлээ

2018 оны 10 сарын 29

Кофег дохионы хэлээр хэрхэн илэрхийлэхийг та мэдэх үү? Тэгвэл Starbucks дохионы хэлтэй хүмүүс ажилладаг анхны салбараа энэ сарын 23-ны өдөр АНУ-д нээжээ. 

Бусад салбартайгаа адил засал чимэглэг, лого бүхий ч нэг л зүйлээрээ онцгой юм. Энэ бол тус салбарт ажилладаг хүн бүр дохионы хэл /American Sign Language – ASL/-ийг төгс мэддэг аж.

"Starbucks" уг салбараа хаана нээхээ зүгээр ч нэг шийдээгүй аж. Дохионы хэлээр үйлчилдэг салбараа нээсэн “H” гудамжинд сонсголгүй болон сонсголын бэрхшээлтэй хүмүүс сурдаг дэлхийн цорын ганц Галлодет нэртэй либерал арт их сургууль байрладаг тул уг байршлыг сонгосон байна. 

Гаднаасаа бусад салбараас нэг их ялгаагүй ч, сайн харвал дохионы хэлээр буюу зургаар "Starbucks" гэж бичсэн байгааг анзаарах аж. 

Захиалах хэсэгт үйлчлүүлэгч хэрхэн захиалга өгөх юм бол гэж та гайхаж байгаа байх. Тэгвэл меню рүү хуруугаараа заахын оронд тусгайлан бэлдсэн бичих хэсэгт захиалгаа бичихэд болох аж. 

Мөн энэхүү салбар нээгдсэн нь тус хотын сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн нийгэмлэгийн гишүүд болон эргэн тойронд амьдардаг хүмүүст үнэхээр таалагдаж байгаа аж. 

Зарим үйлчлүүлэгчид энэхүү салбараар үйлчлүүлэн дохионы хэлнээс  сурч буйгаа дурдаад, нэгэн шинэ зүйл сурах боломж гэж харж буйгаа илэрхийлжээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596635
0 эможи

keyboard_arrow_up