Сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг анхны зочид буудал

2018 оны 10 сарын 26

Холбоотой Зураг

Дэлхийн шилдэг архитектур, интерьерийн компаниудын нэг Snøhetta Норвегийн умард хэсэгт орших Мелёй хотод баригдаж анхны сэргээгдэх эрчим хүчээр ажиллах зочид буудлыг танилцууллаа. Уг Svart зочид буудал нь аварга том сансрын хөлөг мэт харагдах бөгөөд дэлхийн хамгийн анхны сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг зочид буудал болж байгаа юм. 

Цагираг хэлбэртэй Svart зочид буудлын тэн хагас нь усан дээр орших ба хүрээлэн буй байгаль, усан доорхыг төвөггүй харах боломжтой юм байна. Түүнчлэн Мелёй хот нь хар хөх өнгийн мөсөөр бүрхэгдсэн Свартисен уул, үзэсгэлэнт туйлын туяа үзэгддэг гэдгээрээ алдартай юм.

Сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа нарны эрчим хүчийг ашигласнаар бусад зочид буудлуудаас цахилгаан зарцуулалт 85 хувиар бага байх ажээ.

Холбоотой Зураг

Холбоотой Зураг

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596572
1 эможи

keyboard_arrow_up