Хүүхэдтэй холбоотой 8.7 сая НҮЦГЭН зураг устгажээ

2018 оны 10 сарын 26

Холбоотой Зураг

Фэйсбүүк компани сүүлийн 3 сарын хугацаанд хүүхэдтэй холбоотой 8.7 сая зураг устгасан гэдгээ мэдэгдэв. Эдгээр зургууд нь секс агуулгатай буюу нүцгэн биеийн зургууд байсан аж. Нүцгэн бие, хүүхэд гэсэн анхааруулга бүхий зургууд болон сексийн утгатай постуудыг Фэйсбүүкээс шууд устгадаг болсон билээ. Тус компанийхан Инстаграм сүлжээний ашигладагтай ижил технологийг хяналтандаа нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.  

Хууль тогтоогчдийн шахалтын улмаас Фэйсбүүк компани өөрийн сүлжээнд нийтлэгдэж буй зүй бус агуулгатай зураг, нийтлэлүүдийг дор бүр нь таньж устгах ажиллагаагаа хурдасгах болно гэж амлаад буй. Хэдийгээр тэдний одоо ашиглаж байгаа хяналтын программ нь өдөр бүр хэдэн тэрбум зураг, постыг устгаж байгаа ч хангалттай хэмжээнд ажиллаж чадахгүй байна гэж ажиглагчид үзэж байгаа юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596538
3 эможи

keyboard_arrow_up