Tомчуудад хаягласан тэсрэх бөмбөгийг Флоридагаас илгээсэн байж болзошгүй
2018 оны 10 сарын 26
Төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан, нийгэмд нэр нөлөөтэй эрхмүүдэд шуудангаар тэсрэх бөмбөг явуулах тохиолдол АНУ-д удаа дараа гарч, иргэдийг түгшээгээд байгаа билээ.Тэрбумтан Жорж Сорос, АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, ерөнхийлөгчид нэр дэвшигч асан Хиллари Клинтон нарт ийм илгээмж ирээд байсан бол өчигдөр Ерөнхийлөгч асан Барак Обама, жүжигчин Роберт Де Ниро, улстөрч Жо Байден нарлуу тэсрэх бөмбөгтэй илгээмж хүргэгджээ.
Хэргийг Холбооны мөрдөх товчоо шалгаж байгаа бөгөөд эхний ээлжинд аюултай илгээмжийг Флорида мужаас явуулсныг тогтоогоод байгаа гэсэн мэдлээллийг хэвлэлүүд бичиж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
596510
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс