Агаарын бохирдол баячуудыг ч хордуулах болов

2018 оны 10 сарын 25

Arslan.mn

​Делид ажлын аятайхан байр санал болговол та ажиллах уу? Энэтхэгийн нийслэлийн бохир агаар тус хотод байнгын оршин суугчийн амьдрах хугацааг есөн жилээр богиносгодгийг Чикагогийн их сургууль тооцоолжээ. 

Эсвэл агаар нь Европын хуулиар зөвшөөрсөн хэмжээнээс олон дахин хэтэрсэн Лондоны Брикстон Брижийн ойролцоо амьдарч зүрхлэх үү? Багтраатай эсвэл нялх хүүхэдтэй хүн ийм
шийдвэр гаргаж зүрхлэхгүй л болов уу. Орон сууцны доторх, гаднах агаарын бохирдол дэлхийн хотуудад ноцтой түгшүүр боллоо.

Тамхи татсанаас болж нас барагсдын тоотой тэнцүү уг үзүүлэлт сүүлийн нэг жилд дайн байл­даан, аллагын улмаас амь үрэг­дэгсдийн тооноос 15 дахин их байгаа юм. 

Эх нь хоол хийх зуур зуухны хажууд тоглоцгоох нялх балчир хүүх­дүүд утаанаас шалтгаалсан өв­чинд бүр ч эмзэг. Дорнод Ев­ропын агаар бохирдуулагч гол эх үүсвэр нь нүүрс бол Өрнөд Европын хотуудад дизель авто­ машины утаа давамгайлах хандлагатай.

Лондон, Нью-Йорк, Парис, Бээжингийн мянга мянган иргэд бохир агаараас болж цаг бусаар энддэг. Үлдсэн хүмүүсийнх нь эрүүл мэнд, амьдралын чанар муудан доройтож байна. 

Энэ олон хотын оршин суугчид тус тусын засгийн газартаа агаарын бохирдлыг бууруулах шахалт үзүүлж байгаа нь хагас дутуу ам­жилт олсоор. Бохир агаар баячуу­дын эрүүл мэндэд ч хөнөөл уч­руулах боллоо. Чухам энэ нь уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж дэлхий нийтэд учрах ирээдүйн хөнөөлөөс урьтаж арга хэмжээ авах чухал хөшүүрэг юм.

Хөгжиж буй ертөнцийн Дели, Кайр зэрэг мега хотуудад бохир­дол хэрээс хэтрээд байхад бэрх­шээлийг шийдвэрлэх чармайлт бараг гаргахгүй сууцгаасаар.

Хотуудыг ариутган цэвэрлэж чадахгүй бол дэлхийг хамарсан хотжилт эмгэнэлт үр дагавар авчирна.

Бохир агаарын найрлага дахь нарийн ширхэгт тоосонцроос үүдэлтэй зүрхний өвчин, цус харвах, уушгины хавдар зэрэг өвчнөөр дэлхий даяар жил бүр долоон сая хүн цаг бусаар хорвоог орхиж байгааг дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) тооцоолжээ. 

Нарийн тоосонцортой агаарын бохирдол хүмүүсийн ухаан муудах эмгэг өвчнийг даамжруулж байгааг НҮБ­-ын Эдийн засгийн судалгааны үн­дэсний хороо болон бусад байгууллагын судалгаа баталж өглөө. 

Агаарын бохирдлоос шалт­гаалсан цаг бусын үхлийн дий­лэнх нь байр сууцаа халаах, хоол хийхдээ аргал, мод, керосин, нүүрс шатаадаг ядуу орнуудад тохиолдож байгаа юм. Хөгжингүй ертөн­цийн хотуудад ч хийх ажил асар их байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596439
1 эможи

keyboard_arrow_up