Владимир Путин, Дональд Трамп нар ирэх сард Парист уулзана
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх сард Парист айлчлах үедээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахад бэлэн гэж мэдэгдлээ. Тэрбээр АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоныг хүлээн авч уулзах үеэр “Хоёр улс санал зөрөлдөөнтэй байсан ч яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх нь чухал” гэж онцолсон байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Хоёр улс стратегийн тогтвортой байдал, цөмийн зэвсэг, бүсийн маргааны асуудлаар санал солилцох шаардлагатай. АНУ цөмийн зэвсгийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан. Үүнд олон улс анхаарлаа хандуулж байгаа. АНУ-ын ерөнхийлөгчтэй шууд яриа хэлэлцээг үргэлжлүүлэх нь чухал. Ойрын хугацаанд Парист болох олон улсын уулзалтын үеэр хэрэв АНУ-ын талаас зөвшөөрвөл уулзалт хийх боломжтой” гэсэн байна.