Монголчуудын бүтээсэн цахилгаан машин ОУ-ын үзэсгэлэнд тэргүүллээ

2018 оны 10 сарын 23

Монголчуудын бүтээсэн цахилгаан машин ОУ-ын үзэсгэлэнд тэргүүллээ

Бээжин хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Цахилгаан автомашин болон түүний шилдэг технологи" Олон улсын үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлөн "Билиг" Дээд сургуулийн дэргэдэх "Билиг" эрдэм шинжилгээ, судалгааны төвийн хамт олон оролцсон юм.

Д.Дорлигжавын удирдсан баг үзэсгэлэнд өөрсдийн зохион бүтээсэн "SALVO буюу аянган мотор" нэртэй цахилгаан автомашинаараа анх удаа оролцож, хөдөлгүүрийн төрөлд тэргүүн байр эзэллээ.Уг машин нь өөрийгөө цэнэглээд явдаг, гаднаас ямар нэгэн цахилгаанаар цэнэглэх шаардлагагүй, өндөр үнэтэй батарей хэрэглэхгүй, хамгийн энгийн гэдгээрээ шалгарчээ.

Монголчуудын бүтээсэн цахилгаан машин ОУ-ын үзэсгэлэнд тэргүүллээ

Үзэсгэлэнд дэлхийн улс орнуудын 2500 гаруй шинэ технологи бүхий машин тавигдсан байна.

Эх сурвалж: EAGLE.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
3
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596327
6 эможи

keyboard_arrow_up