Нохойд зориулсан шар айраг худалдаанд гарлаа
АНУ-ын Орегон муж улсын нэгэн компани нохойд зориулсан шар айраг үйлдвэрлэдэг. Шар айрагны үндсэн түүхий эд нь махны шөл, шар айрагны шаар /шар айраг исгэсний дараа үлддэг эд/ гэнэ. Үүн дээр төрөл бүрийн түүхий эд нэмснээр олон зүйлийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж байгаа ажээ. Жишээ нь дээрх хоёр дээр зөгийн бал нэмж хийснээр балтай шар айраг бэлэн болох аж. Найрлага жорны зохиогч Дэниэль Китон бизнесийн санаагаа 2012 онд олж, дараа жилээс нь ажил хэрэг болгожээ.
Тэрээр “Хүмүүс нохойдоо шар айраг авч өгснөөр хайртай гэдгээ илүү их батлах болно” хэмээн хэлдэг гэнэ.
Dawg Grog нэртэй нэг хайрцаг /6 шил/ нохойн шар айраг 36 ам.долларын үнэтэй зарагддаг аж. Энэ нь монгол мөнгөөр бодоход 15 000 орчим төгрөг гэсэн үг юм.