СОНГУУЛЬ: “Whatsapp” Бразил дахь хэрэглэгчдийнхээ хаягийг хаажээ
“Whatsapp” компани Бразил дахь 100 мянга гаруй хэрэглэгчийнхээ хаягийг хаасан тухай эх сурвалжууд мэдээллээ. Бразилын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Whatsapp” мессенжерийн үйлчилгээг ашиглан худал мэдээлэл, улс төрийн зорилготой контент нийтлэгдэхээс сэргийлж энэхүү арга хэмжээг авч байгаа юм байна. “Whatsapp”-ийн толгой компани “Facebook” ч мөн олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл тарахаас сэргийлэх чиглэлд төвлөрөн ажиллаж байгаа аж. Өндөр нууцлалтай байдаг гэдэг утгаараа “Whatsapp”-ийн сүлжээг худал мэдээллээс хамгаалах нь “Facebook”-ийг хамгаалахаас илүү хүндрэлтэй байдаг байна. Бразилд авч хэрэгжүүлж байгаа энэхүү арга хэмжээ нь ирэх 11 дүгээр сард АНУ-д явагдах завсрын сонгуулийн өмнөх томоохон туршилт боллоо гэж “Facebook” компани үзэж байгаа ажээ.