АНУ сард хоёр удаа ОХУ-д хориг тавих арга хэмжээг хэрэгжүүлнэ
2018 оны 10 сарын 19
АНУ-ын эрх баригчид Украины нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-д сар тутамд хоёр удаа хориг арга хэмжээ авахаар болсон талаар эх сурвалж мэдээллээ.
Энэ талаар Украины асуудал хариуцсан Америкийн тусгай төлөөлөгч Курт Волкер Вашингтон хэлэхдээ " Орост хориг арга хэмжээ авах асуудлаар АНУ “Европын холбоотнуудтайгаа нягт хамтран ажиллаж байна. Хориг арга хэмжээ үр дүнгээ өгч байгаа гэдэгт итгэж байгаа бөгөөд үүний нотолгоо ч Орос улсад ажиглагдаж байгааг харж байна." хэмээжээ.
Украины хэрэгт хөндлөнгөөс оролцож байна гэж Өрнөдийн орнууд ОХУ-ыг буруутган 2014 онд хориг арга хэмжээ авсны дараа Орос болон Өрнөдийн орнуудын харилцаа муудсан билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
596212
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс