Дэлхийн эрх чөлөөтэй орнуудын тайланд МОНГОЛ УЛС 195 орноос 55-т оржээ
“Freedom house” байгууллага 2018 оны дэлхийн эрх чөлөөтэй улс орнуудын ТАЙЛАНГ гаргажээ. Уг тайланг үнэлэхдээ улс орнуудын иргэний эрх чөлөө болон улс төрийн эрхийг харгалзан үзсэн байна.
2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 12-р сарын 31 хүртэл хугацааг хамруулан 195 улсын эрх чөлөөний талаарх нөхцөл байдлыг үнэлэсний үр дүнд 2018 оны тайланг гаргасан аж.
130 гаруй шинжээч, судлаач, хүний эрхийн байгууллагуудын мэргэжилтнүүд судалгаа хийхдээ хэвлэл мэдээлэл, засгийн газрын баримт бичиг, бусад эх сурвалжаас мэдээллийг цуглуулсан байна.
Тайланд улс орнуудын иргэний эрх чөлөөг 0-60, улс төрийн эрхийг 0-40 оноогоор үнэлжээ.
Улс төрийн эрхийг үнэлэхдээ тухайн оронд сонгууль чөлөөтэй шударга явагддаг эсэх олон ургальч үзэл хэрхэн үйлчилдэг цаашлаад хэдэн нам сонгуульд оролцдог зэргийг харгалзан үзжээ. Харин хүний эрхийг хэвлэл мэдээллийн хэрэгслийн ил тод байдал, иргэн дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой эсэх дээр үндэслэн дүгнэжээ.
Энэхүү тайлангаас харахад дэлхийн нийт улс орнуудын 45 хувь нь эрх чөлөөтэй, 30 хувь нь хагас эрх чөлөөтэй, 25 нь ямар ч эрх чөлөөгүй засаглалтай гэсэн дүгнэлтэд хүрсэн аж.
Монгол улс иргэний эрх 60-аас 49, улс төрийн эрхийн хүрээнд 40-өөс 36 оноо авсан байна. Ийнхүү нийт дүнгээрээ 100-гаас 85 оноо авч, дэлхийн 195 орноос 55-дугаарт жагсжээ.
Дэлхийд хамгийн эрх чөлөөтэй гэгддэг орнуудын жагсаалт:
1. Финлянд, Норвеги, Швед- 100 оноо
2. Канад, Нидерланд- 99 оноо
3. Австрали, Люксмбург, Шинэ Зеланд, Уругвай-98 оноо
4. Дани, Португали, Сан Марино- 97 оноо
5. Барбадос, Ирланд, Япон, Швейцарь
Дэлхийн улс орнуудын эрх чөлөөтэй байдлыг өнгөөр үзүүлжээ.
- Ногоон- Эрх чөлөөтэй
- Шар- Хагас эрх чөлөөтэй
- Ягаан- Эрх чөлөөгүй
Монгол улсын дэлгэрэнгүй үнэлгээг ЭНД дарж харна уу.
Эх сурвалж: GOGO.MN
|