Саудын Арабаас Турк улсад суух Элчин сайдын гэрт нэгжлэг хийв

2018 оны 10 сарын 18

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео алга болсон сэтгүүлчийн асуудлаар Турк улсад айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоантай уулзлаа.

Arslan.mn

Майкл Помпеогийн айлчлалтай зэрэгцэн Туркийн мөрдөгчид Саудын Арабын Элчин сайдын гэрт нэгжлэг хийсэн байна. Үүнээс өмнө Истанбул хотод байрлах Саудын Арабын Консулын газарт шалгалт хийж, сэтгүүлч Жамал Хашоггиг байцааж, тамласныг нотлох баримт олсон гэж Туркийн тал мэдэгдээд байгаа юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео энэ асуудлаар Саудын Арабын хунтайж Мухаммад бин Салмантай мягмар гарагт уулзжээ. Саудын Арабын удирдагчид Турк дахь Консулын газарт болсон гэх сэтгүүлч Жамал Хашоггигийн хэргийн талаар ямар ч мэдээлэлгүй байгаагаа илэрхийлснийг Майкл Помпео онцолж байсан юм. Дээрх хэргийн улмаас батлан хамгаалах, газрын тос зэрэг хэд хэдэн салбарт хамтын ажиллагаатай АНУ, Саудын Арабын харилцаа эрсдэлд орж болзошгүй байгааг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп анхааруулаад байна.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596191
0 эможи

keyboard_arrow_up