“Michael” хар салхины улмаас 300 гаруй нислэг цуцлагджээ
Сүүлийн 28 жилд АНУ-д дэгдсэн шуургануудаас хамгийн хүчтэйд тооцогдож буй “Michael” хар салхи Панама хотыг дайран өнгөрлөө. Хүчтэй салхины улмаас олон арван байшин, барилга нурж сүйджээ.
Салхины хурд цаашид сулрах төлөвтэй байгааг АНУ-ын Цаг уурын агентлагаас мэдээлж байна. Одоогоор гурван мужийн 300 мянган айл өрх цахилгаан эрчим хүчгүй болж, 300 гаруй нислэг цуцлагдсан байна. Хар салхинд өртсөн Флорида муж 16 тэрбум ам.долларын хохирол амсана гэж албаныхан урьдчилсан тооцоо гаргажээ.
Одоогоор “Michael” хар салхи цагт 200 километрийн хурдтайгаар Каролина мужийг чиглэж байна. Үүнээс өмнө Каролина мужийг дайрсан “Florence” хар салхины улмаас 39 хүн амиа алдаж, 45 тэрбум ам.долларын хохирол учирсан юм. Үүнээс гадна хар салхины улмаас Мексикийн булан дахь газрын тосны олборлолт 40 хувиар, байгалийн хийн олборлолт 28 хувиар буураад байна.
Эх сурвалж: bloombergtv.mn
|