В.Путин, Д.Трамп нар ганцаарчилсан уулзалт хийж байна

2018 оны 7 сарын 17

Arslan.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай яриа хэлэлцээ хийхээр Хельсинки хотод уулзлаа.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын ганцаарчилсан уулзалт Финландын ерөнхийлөгчийн ордонд болж байна.
Уулзалтын эхэнд ОХУ-ын төрийн тэргүүн мэдэгдэхдээ “Бид байнгын харилцаа холбоотой ажилласаар байгаа билээ. Бид хэд хэдэн удаа утсаар ярилцахын сацуу олон улсын арга хэмжээний үеэр уулзсан билээ. Хоёр улсын харилцаа болон дэлхий дахинд тулгарч буй эмзэг асуудлуудыг нарийн авч хэлэлцэх цаг нь болсон гэж би үзэж байна. Анхаарал хандуулах асуудал олон байгаа” гэжээ.
Харин АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд хоёр улсын харилцааг сайжруулах боломжуудыг харж байгаагаа уулзалтын эхэнд цохон тэмдэглэсэн байгаа аж.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59583
0 эможи

keyboard_arrow_up