IPCC: Дэлхийн дулаарлын эсрэг авах арга хэмжээг яаравчлах хэрэгтэй

2018 оны 10 сарын 09

Arslan.mn

БНСУ-ын Инчеон хотод болсон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний хорооны хурлаар шинжээчдийн 6000 гаруй дүгнэлтэд үндэслэн дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмд хязгаарлах нь хоёр хэмээр хязгаарласнаас илүү үр дүнтэй гэдэгт санал нэгдэн баталлаа. Хэдий тийм боловч энэхүү зорилтод хүрэхийн тулд дэлхийн дулаарлыг зогсоох арга хэмжээг яаравчлах ёстой болж байна. Тухайлбал, шинэ тайланд дурдсанаар агаарын хэмийг цельсийн 1.5 хэмээс илүү хэмжээгээр өсгөхгүйн тулд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 2030 он гэхэд 45 хувиар, 2050 он гэхэд нийт эрчим хүчний 85 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс гаргаж, нүүрсний хэрэглээг зогсоох хэрэгтэйг онцолжээ. Эдгээр арга хэмжээг авахад дэлхий дахинд эрчим хүчний салбарт жилд 2.4 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байгаа юм. Дэлхийн цаг уурын байгууллага, НҮБ-ын байгаль орчны хөтөлбөр 1988 онд хамтран байгуулж байсан тус хорооны энэхүү шинэ тайлан ирэх 12 дугаар сард болох Парисын хэлэлцээрийн хэлэлцүүлгийн шинжлэх ухааны гол үндэс суурь нь болох юм байна. Үүнээс өмнө 2010 онд дэлхийн дулаарлын хязгаарыг цельсийн хоёр хэмд тогтоож байжээ.

Дэлхийн дулаарлын хязгаарлалтыг цельсийн 0.5 хэмээр бууруулж байгаа ч байгаль орчинд үзүүлэх нөлөө нь маш их ялгаатайг эрдэмтэд тодотгож байгаа юм. Тухайлбал, уур амьсгал хоёр хэмээр дулаарвал 1.5 хэмээр дулаарсантай харьцуулахад далайн түвшин 10 сантиметрээр нэмэгдэж, бүх шүрэн арал устан үгүй болж, далай тэнгисийн усны хүчилтөрөгчийн хэмжээ буурч улмаар далайн амьтдын зарим төрөл зүйл устана гэдгийг анхааруулжээ. Мөн усан дахь хүчлийн хэмжээ нэмэгдсэнээр хүчил шүлтийн тэнцвэр алдагдаж, ургамал, амьтан, хүний эрүүл мэндэд ч хөнөөлтэй. Үүнээс гадна хүнс, цэвэр ус, газар тариаланд хохиролтой болохыг тус хорооноос анхааруулж байгаа юм.

Эх сурвалж: bloomberegtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595767
0 эможи

keyboard_arrow_up