“Интерпол”-ын дарга Мэнь Хуньвэйг баривчилжээ
2018 оны 10 сарын 08
Сураггүй болоод байсан “Интерпол”-ын дарга Мэнь Хуньвэйг баривчиллаа гэж БНХАУ-ын албаны хүмүүс мэдэгдлээ.
Түүнийг хууль зөрчсөн эсэхийг БНХАУ-ын авлигатай тэмцэх газар шалгаж байна гэж мэдэгдэлд дурдав.
БНХАУ-ын Олон нийтийн аюулгүй байдлын дэд сайд тэрбээр есдүгээр сарын 25-нд Интерполын төв байрладаг Францын Лион хотоос БНХАУ руу хөдөлснөөсөө хойш сураггүй болсон байна.
Тэрбээр ням гарагт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэж Интерпол мэдэгдэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
595688
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс