Хатан хаан Элизабет Букингемийн ордноос түр нүүнэ

2018 оны 10 сарын 08

Нэгдсэн вант улсын Хатан хаан II Элизабет 2025 онд Букингемийн ордон дахь өрөө тасалгаагаа түр орхихоор болж байна. Букингемийн ордон хуучирсан тул тус ордонд капитал засвар хийх бөгөөд засварын ажил 10-аад жил үргэлжлэх юм байна. Засварын ажилд урьдчилсан байдлаар 500-аад сая доллар зарцуулахаар төлөвлөжээ.

Капитал засварын явцад хэзээ, хэзээгүй гал гарч болзошгүй болсон цахилгааны шугамыг бүрэн солихоос гадна дулааны шугамыг бас бүрэн шинэчлэх юм байна. Букингемийн ордны засварын ажил өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхэлсэн ч ирэх 2027 онд дуусна гэдгийг хатан хааны төлөөлөгч өчигдөр зарлалаа.

Засварыг 92 настай Хатан хаан болон түүний нөхөр 97 настай хунтайж Филиппийн аль эртнээс бий болсон амьдралын хэв маягийг аль болох алдагдуулахгүйгээр хийхээр төлөвлөж байна. Гэхдээ л 2025 онд Хатан хаан өөрийн өргөө нь байрладаг ордны хойд хэсгийг түр орхих нь тодорхой болж байна.

Хатан хаан "Ордноос нүүх хугацааг надад дуулгаарай" гэж бараа бологчдодоо хэлжээ. Одоогийн байдлаар ордонд гурван километр урт хуучин цахилгааны шугамыг сольсон, зүүн жигүүрийн эд хогшлыг зөөх ажил хийгдэж буй юм байна. 

Зүүн жигүүр бол ордны нүүр царай болдог хэсэг. Тэнд Хатан хааны гэр бүл баяр ёслолын үеэр олны өмнө гарч ирдэг балкон байрладаг. Ордны зүүн жигүүрээс зургаан сарын дотор 3000 гаруй урлагийн үнэт зүйл, 200-аад өрөөнд байрладаг, хадгалдаг хааны гэр бүлийн цуглуулгыг зөөж нүүлгэнэ. Букингемийн ордныг 1703 онд хааны өргөөний нэг хэсэг болгон барьсан бөгөөд 1761 онд гуравдугаар Георг хаан ордон болгожээ. 

Эх сурвалж: МОНГОЛЫН МЭДЭЭ 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595678
0 эможи

keyboard_arrow_up