Билл Гроссын цуглуулга дахь шуудангийн маркууд 10 сая ам.долларын үнэд хүрэв
2018 оны 10 сарын 05
Тэрбумтан, хөрөнгө оруулагч Билл Гроссын цуглуулга дахь шуудангийн маркууд Нью-Йоркт болсон дуудлага худалдаагаар "дээд амжилт" тогтоож, 10 сая ам.доллараар зарагдлаа.
Өмнө нь нэг өдрийн дотор ийм өндөр үнийн дүнгээр хэмжигдэх маркны цуглуулга худалдаалагдаж байгаагүй юм. “Robert A. Siegel Auction”-ийн мэдээлснээр Билл Гроссын шуудангийн маркуудаас олсон орлогыг сайн үйлсийн аянд зориулна. Ирэх 2-3 жилд дахиад дуудлага худалдаа явуулахаар төлөвлөж байгаа юм байна. 74 настай Билл Гросс АНУ-ын холбооны шуудангаас гаргасан бүх маркыг цуглуулсан гэгддэг. Тухайлбал, нэг багц цуглуулгад нь 1847 онд холбооны шуудангаас анх гаргасан олон зуун марк багтдаг байна.
Эх сурвалж: bloombergtv.mn
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
595628
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс