Дулаарлаас үүдэлтэй ган гачигт нэрвэгдэх магадлалтай бүсийг нэрлэв
Хятадын эрдэмтэд дэлхийн дундаж температур нэмэгдвэл дэлхийн аль бүс ган гачигт хамгийн их нэрвэгдэх вэ гэдгийг тооцоолжээ. Тэд судалгааныхаа үр дүнг Phys.org-т танилцуулсан байна.
Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар хэрвээ дэлхийн температур Цельсийн 2 градусаар нэмэгдвэл 117 сая орчим хүн усны хомсдолд орох өндөр эрсдэлтэй аж. Гэхдээ 2015 онд гаргасан Парисын уур амьсгалын градусаас дээш гаргахгүй байх ёстой гэж заасан байдаг билээ.
Хэрвээ дэлхийн температур хурдацтай нэмэгдвэл Зүүн Өмнөд Ази, Баруун болон Зүүн Африк, Төв Европ хамгийн ихээр өртөх юм байна. Харин Хойд Ази, Өмнөд Африк, Өмнөд Европ, Газар дундын тэнгис орчим , Гренланд, Исланд Аляскт усны хомсдол нүүрлэх магадлал өндөр байна.
Эх сурвалж: НИЙГМИЙН ШУУДАН
|