АНУ: Дипломатуудын ижил хүйстнээ сонирхдог хамтрагчдад виз олгохгүй
Гадаадын дипломатууд болон НҮБ-ын ажилтнуудын бэлгийн хамтрагч нь ижил хүйстнээ сонирхогч бол тэдэнд дипломат виз олгохгүй гэж АНУ мэдэгдлээ.
Энэхүү арга хэмжээ 10 дугаар сарын 2-ноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд одоо АНУ-д байгаа дипломатуудын ижил хүйстнээ сонирхдог бэлгийн хамтрагчдыг 12 дугаар сарын 31-ны дотор АНУ-аас гарах, гэрлэх эсвэл визийн төрлөө солихыг шаардсан байна.
Энэ арга хэмжээ нь 2009 онд гаргасан журмын эсрэг хувилбар юм.
Дональд Трампын Засаг захиргааны энэхүү шинэ бодлогыг НҮБ-ын санамж бичигт мөн оруулжээ.
Санамж бичигт, "2018 оны 10 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн НҮБ-ын албан тушаалтнуудын ижил хүйст хамтрагчид болон шинээр ирэх бэлгийн ийм чиг хандлагатай хүмүүс "G-4” төрлийн виз авах эрхээ баталгаажуулахын тулд гэрлэлтийн баталгаатай байх ёстой” гэж бичжээ.