“PepsiCo”-ийн борлуулалт 2.5 хувиар өсөж, 16.5 тэрбум ам.долларт хүрэв
2018 оны III улиралд “PepsiCo” компанийн борлуулалт 2.5 хувиар өсөж, 16.5 тэрбум ам.долларт хүрсэн нь шинжээчдийн таамгаас давсан үзүүлэлт боллоо.
Мөн энэ нь сүүлийн таван улирлын анхны өсөлт болсон байна. Хэдийгээр борлуулалтын орлого нэмэгдсэн ч зардал өссөнтэй холбоотойгоор ашиг нь 14 хувиар буурчээ. Тиймээс “PepsiCo” компанийн удирдлагууд цаашид зардлаа танах талд анхаарч ажиллахаа мэдэгдсэн байна. Ерөнхийдөө хэрэглэгчид элсэн чихрийн агууламж багатай, эрүүл хүнс хэрэглэх хандлага нэмэгдсэнээр ундааны хэрэглээ 30 жилийн доод түвшинд хүрээд байгаа юм. Тиймээс “PepsiCo” компани “Sodastream International” компанийг 3.2 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцжээ.
2018 он гарснаас хойш “PepsiCo” компанийн хувьцааны ханш 7.7 хувиар унаад байна.
Эх сурвалж: bloombergtv.mn
|