Хоёр солонгосын нэгдлийг Өмнөд Солонгосын иргэдийн 60 хувь нь дэмжиж байна

2018 оны 10 сарын 03

Image result for хоёр солонгос нэгдэх Ò¯Ò¯Өмнөд Солонгосын Сөүлийн их сургуулийн дэргэдэх Эх орноо нэгтгэх болон энх тайвны асуудал хариуцсан төвөөс явулусан санал асуулгад оролцогсдын 59,8 хувь нь Хоёр Солонгосыг нэгтгэхийг дэмжсэн байна. Энэ нь 2007 онд Нэгдсэн Солонгос хоёр дах дээд хэмжээний уулзалтаас хойшхи хамгийн өндөр үзүүлэлт юм. Хоёр Солонгос дахин нэгдэх ач холбогдлын хувьд санал асуулгад оролцогсдын 45,1 хувь нь солонгос үндэстний эв нэгдлийг эн тэргүүнд тавьсан бол 31,4 хувь нь дайны аюулыг арилгахад шаардлагатай хэмээн үзжээ. 12,9 хувь нь Солонгос үндэстний нэгдлийг улс орны хөгжилд ач холбогдолтой хэмээжээ. Харин санал асуулгад оролцогсдын 34,6 хувь нь хоёр Солонгосыг нэгтгэхийг эсэргүүцсэн байна. тэдний үзэж буйгаар, эдийн засгийн их хэмжээний зардал гарахаас гадна нийгэмд үл ойлголцол, асуудлууд үүсгэж мэднэ. Үүний хажуугаар, санал асуулгад оролцогсдын тал гаруй хувь нь солонгос үндэстэн дахин нэгдэх нь Өмнөд Солонгосын нийгэмд бүхэлдээ ашиг тустай гэж үзэж байгаа ажээ. Мөн 64,4 хувь нь Өмнөд Солонгосын Засгийн газрын Умард Солонгосын талаар явуулж буй бодлогод сэтгэл хангалуун байдгаа илэрхийлжээ. Дашрамд дурдахад, Нэгдсэн Солонгос гурав дахь дээд хэмжээний уулзалт өнгөрсөн сард зохион байгуулагдсан бөгөөд БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун арванхоёрдугаар сард Сөүлд айлчлахаар төлөвлөсөн нь Умардын удирдагчийн Өмнөдөд хийж буй анхны айлчлал болох юм.  

 

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595521
0 эможи

keyboard_arrow_up