Би амьдралыг үхэн үхтлээ хайрлах болно
Францын алдарт дуучин Шарль Азнавур 94 насандаа таалал төгслөө. Америкчууд түүнийг “Тансаг Элвис” гэж нэрийдэн XX зууны шилдэг эстрад дуучин хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг. Армян гаралтай болохоор армянчууд түүнийг үндэстний бахархал гэж үзсээр иржээ.
Шансон хэлбэрээр дуулдаг Ш.Азнавурын дууг дэлхий дахинаа шүтэн биширч, сонсогчид нь түүний дуунаас өөрсдийгөө олж хардаг гэдэг. “Надад од болох гаднах төрх, хоолой алга” гэж нэг бус удаа хэлж байсан. Мөн “Францын тэргүүн зэргийн дуучин болохын тулд би хэвлэл мэдээллийн хэрэгслийг сөрөх, тэр ч бүү хэл засгийн газрын эсрэг явах шаардлагатай болсон. Учир нь миний бичиж, дуулж байсан дуунууд маанв тэдний сэтгэлд нийцдэггүй байлаа” хэмээн тэрээр хожмоо ярьсан аж.
Шарль Азнавур бүхий л амьдралынхаа туршид 1300 дуу бичиж, тэдгээртээ хайр сэтгэл, амьдралын тухай өгүүлдэг байсан нь олон сая хүний сэтгэлд хүрч чадсан билээ.
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
|