“Facebook”-ийг 1.63 тэрбум ам.доллараар торгож магадгүй байна
Олон нийтийн сүлжээний “Facebook” компани 50 сая хэрэглэгчийн мэдээллийг хакеруудад алдсан үндэслэлээр шүүхэд дуудагдсан байна. Мөн энэхүү гомдлын дагуу Европын Холбооны холбогдох албанаас тус компанид 1.63 тэрбум ам.долларын торгууль ногдуулж магадгүй байгаа юм байна. Тавдугаар сард хэрэгжиж эхэлсэн шинэ хуулийн дагуу Европын Холбооны хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хамгаалах хууль эрхзүйн орчин чангарч, хэрэглэгчдийн мэдээллийг хамгаалж чадаагүй компаниуд 23 сая ам.доллар буюу жилийн орлогынхоо дөрвөн хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлөх болсон юм.
Торгууль ногдуулж магадгүй гэсэн мэдээллийн дараа “Facebook” компанийн хувьцааны ханш 2.6 хувиар унаж, 164.46 ам.долларт хаагдсан байна.
Сонирхуулахад, “Soft Bank Group” нь БНХАУ-ын “Bytedance” компанид 1.5 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна. Энэ нь “Facebook” шиг хүчирхэг сошиал компанийг бий болгоно хэмээн шинжээчид таамаглаж байна.
Эх сурвалж: bloombergtv.mn
|