Дональд Трамп: БНХАУ-тай алдагдалтай худалдаа хийж байгаа нь АНУ-ын Засаг захиргааны буруу

2018 оны 10 сарын 02

АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан даамжрах эрсдэлтэй байгааг шинжээчид онцолж байна. Хэдий тийм боловч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Хоёр улс худалдааны маргаанаа шийдвэрлэхийг эрмэлзэж байгаа" гэж мэдэгдсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “БНХАУ-тай асуудалтай хэрхэн шийдвэрлэгдэхийг харзнана. АНУ-ын гадаад худалдаа 375 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан бол БНХАУ-ынх 375 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Энэ байдал маш олон жил үргэлжилсэн. Бид БНХАУ-ыг дахин босгосон гэж би дандаа хэлж байгаа. Тэд энэ мөнгийг авч байлдааны нисэх онгоцнууд үйлдвэрлэж, шинэ гүүрнүүд барьсан. Сүүлийн 100 жил тэдний барьсан гүүрний тоо биднийхээс давна. Жорж Вашингтоны гүүр шиг том гүүрнүүдийг. Хэдий тийм боловч би үүнд БНХАУ-ыг буруутгахгүй, харин улсынхаа засаг захиргааг буруутгана. Нөхцөл байдлыг ийм болгох ёсгүй байсан. Үүнийг би БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинд хэлсэн. Тэр юу гэж хэлснийг минь сайн ойлгосон” хэмээн онцолжээ.

Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595469
0 эможи

keyboard_arrow_up