Дэлхийн аялал, жуулчлалын байгууллагаас Монголыг онцоллоо
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас олон улсын аялал жуулчлалын хөгжлийн энэ оны тайланг гаргажээ. Уг тайланд салбартаа хөгжлөөрөө тэргүүлж буй улс орныг танилцуулснаас гадна ирэх жилүүдэд жуулчдын сонирхлыг татаж, эрэлттэй байх газруудыг ч нэрлэсэн байна. Ирэх жилүүдэд жуулчдыг олноор хүлээн авах улс орны тоонд манай улс багтжээ. Үүнийг сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж буй жуулчдын тооноос харж болох юм. Манай улсад зочилж байгаа жуулчдын тоо 2016-2017 онд 16 хувиар өссөн. Жуулчид ихэвчлэн зуны дэлгэр цаг буюу Улсын баяр наадмыг үзэхээр Монголыг зорин ирдэг байна. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас манай улсаас гадна Оман, Уругвай зэрэг улсыг нэрлэжээ. Аргентин, Бразил улс тухайн бүс нутгийнхаа аялал жуулчлалын салбарт тэргүүлэгч хэвээр байгаач Уругвайд ирж буй жуулчлалын тоо сүүлийн жилүүдэд өссөн үзүүлэлттэй байна. Түүнчлэн Оманы барилгууд, гоёмсог хийцтэй мусальман сүм болон хөл хөдөлгөөн ихтэй захуудыг жуулчид сонирхон очиж үздэг ажээ.
Эх сурвалж: Монголын үнэн
|