Фэйсбүүкийн 50 сая хэрэглэгчийн НУУЦ ҮГ АЛДАГДЛАА гэж өчигдөр мэдээллээ

2018 оны 9 сарын 29

Arslan.mn

Аюулгүйн ажиллагааны доголдлын улмаас хакерууд Фэйсбүүкийн 50 сая хэрэглэгчийн нууц үгийг олж авсан талаар тус компаниас  мэдээллээ.

Тиймээс халдлагад өртөх магадлалтай 50 сая хэрэглэгчийг дахин нууц үгээ хийж нэвтрэх шаардлагатай болгосон байна.

Хэрэглэгч өөрийнхөө хуудсыг бусад хүмүүст хэрхэн харагддагийг харж болдог хэсгийн кодлолтын сул талыг нь хакерууд ашигласан талаар тус компаниас мэдээлжээ.

Түүнчлэн дахин дахин нууц үг хийх шаардлагагүйгээр шууд Фэйсбүүктээ нэвтрэх боломжийг олгодог тоон түлхүүрийг тэд олж авсан байна.

Тус компаниас 50 сая хэрэглэгчийн хаягийн мэдээллийг энэ мэтчилэн авсан гэх бөгөөд урьдчилан сэргийлэх шаардлагаар 40 сая хэрэглэгчид хуудасны нууц үгийг солих шаардлага тавьжээ.

Тэдэнд хакеруудын ард хэн байгааг, мөн аль улсын хэрэглэгчийн нууц үг ихэвчлэн алдагдсан гэх мэдээлэл алга байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595382
1 эможи

keyboard_arrow_up