Дэлхийн хамгийн өндөр үнэтэй дарвуулт завинууд Монакод “цугларав“

2018 оны 9 сарын 28

Жил бүр зохион байгуулагддаг Монакогийн дарвуулт завины 28 дахь удаагийн шоунд тансаг зэрэглэлийн 120 усан онгоц оролцсон байна.

Эдгээр онгоцнуудын нийт үнэлгээ нь 3.5 тэрбум ам.доллар давсныг “Bloomberg Pursuit” мэдээллээ. Энэ дундаас онцлох усан онгоцоор 88 сая ам.долларын үнэ бүхий 61 метрийн урттай “Excellence V”-ийг нэрлэж болохоор байна.

Үүнээс гадна ОХУ-ын тэрбумтан Дмитрий Пумпянскийн эзэмшдэг “Axioma” хөлөг онгоц 1.3 тэрбум ам.долларын үнэтэй бөгөөд долоо хоногийн түрээс нь 747 мянган ам.доллар ажээ.

1991 оноос хойш зохион байгуулагдаж байгаа Монакогийн дарвуулт завины шоунд салбартаа тэргүүлэгч 580 гаруй компани оролцдог байна. Энэ удаагийн шоунд салбарын төлөөлөгч, худалдан авагч, сонирхогч нийлсэн 30 гаруй мянган зочид хүрэлцэн ирж, шоуг сонирхжээ.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595355
0 эможи

keyboard_arrow_up