Хятадын тэргүүн хатагтай Пэн Ли Юань НҮБ-д илтгэл тавьжээ

2018 оны 9 сарын 28

Image result for хятадын тэргүүн хатагтайНҮБ-ын сүрьеэ өвчнөөс сэргийлэх дээд хэмжээний хуралд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний гэргий, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын элч Пэн Ли Юань илтгэл тавьжээ. Тэрбээр сүрьеэ өвчнөөс сэргийлэх талаар Хятадын Засгийн газраас хэрэгжүүлсэн 10 гаруй жилийн туршлагаас хуваалцаж, нөхцөл байдлыг танилцуулсан байна. “Хятадын Засгийн газар, 700 мянган сайн дурынхны ажлын үр дүнд сүрьеэ өвчнөөс сэргийлэх хөтөлбөрийг сүүлийн жилүүдэд үр дүнтэй хэрэгжүүлж байна. Өвчинд нэрвэгдсэн хүмүүс цаг тухайд нь үр ашигтай эмчилгээнд хамрагдан, сүрьеэ өвчнөөс сэргийлэх нь зарим газар оронд ядуурлыг бууруулах ажлын чухал агуулга болсон. Олон орны Засгийн газар, төрийн бус байгууллага, мэргэжилтэн, сайн дурынхны хамтын хүчин чармайлтаар дэлхийн сүрьеэ өвчнөөс сэргийлэх ажил ноцтой сорилттой тулгарч байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “Сүрьеэ өвчнөөс сэргийлэх, эмчлэх” стратегийг баталж, олон сая хүний амьдралыг өөрчилж эхэллээ” гэж Хятадын тэргүүн хатагтайн илтгэлд дурджээ. Нью-Йоркт болсон хурлын үеэр “Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх тухай улс төрийн тунхаг” баталсан байна. 

 

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595353
1 эможи

keyboard_arrow_up