Далайд 49 хоносон Индонез хүүг эсэн мэнд олжээ

2018 оны 9 сарын 28

Image result for далайд 49 хоносон индонез

Гуамын арлын ойролцоогоос модон завьтай Индонез хүүг олсон “Arpeggio” ачааны хөлөг онгоцны багийнхан аварсан талаар “РИА Новости” агентлаг уламжиллаа. Хүүг Алди Новел Адиланг гэдэг бөгөөд 19 настай юм байна. Тэрбээр Индонезийн Сулувиси арлын эргээс 125 км-ын зайд байрлаж, загас занганд оруулдаг ажил хийдэг байжээ. Гэтэл тус бүс нутагт өнгөрөгч долоон сард болсон хүчтэй далайн шуурганы улмаас хүү модон завьтайгаа далайд хаягдсан байна. Хүүг ажиллуулдаг компаниас долоо хоног бүр хүн ирж хоол хүнсийг нь дөхүүлж өгдөг байжээ. 
Хүү 49 хоногийн турш далайд ганцаараа хөвсөн бөгөөд завин дээр байсан хоол хүнсээ хэрэглэж дуусаад загасаа идэж гол зогоож байсан гэнэ. Харамсалтай нь түүнтэй 10 гаруй хөлөг онгоц таарсан ч хэн нь ч туслаагүй байна. Алди Новел Адиланг энэ талаар “Би усан онгоц харах болгондоо гэрлээ асааж тусламж хүсч байсан. Гэхдээ хэн нь ч надад туслаагүй. Магадгүй тэд хараагүй эсвэл зүгээр туслахыг хүсээгүй байх. Энэ болгонд миний толгойд амиа хорлох бодол төрдөг байлаа. Учир нь би маш их айж байсан” гэжээ. Хүүгийн биеийн байдал сайн байгаа бөгөөд гэртээ эсэн мэнд харьсан байна. 

 

Эх сурвалж: НИЙГМИЙН ШУУДАН
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595345
0 эможи

keyboard_arrow_up