АНУ БНХАУ руу БӨМБӨГЧДӨӨ нисгэв

2018 оны 9 сарын 28

Image result for БНХАУ АНУЭнэ долоо хоногт Өмнөд Хятадын тэнгисийн ойролцоо АНУ-ын зэвсэгт хүчний “B-52” бөмбөгдөгч онгоцнууд нислэг үйлдсэн талаар Хятадын холбогдох албаныхан мэдээлэв. Ийнхүү АНУ, БНХАУ-ын түгшүүртэй харилцаа дахин нэг алхмаар ахиж байна. Бээжингийн зүгээс Өмнөд Хятадын тэнгис дэх бүрэн эрхэд нь халдсан тохиолдолд хатуу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэний дараа АНУ энэхүү үйлдлийг хийсэн учир Хятадын Коммунист намын удирдлагууд ууртай байгаа нь мэдээж. 
Пентагоны төлөөлөгч, Дэд хурандаа Дэйв Истбурн нислэгийн талаар хэлэхдээ “Бүс нутаг дахь холбоотнууд, хамтран ажиллагч талуудтай хамтын ажиллагаагаа сайжруулах зорилгын хүрээнд төлөвлөгдсөн ажиллагаа” хэмээсэн юм. Ерөнхийдөө иймэрхүү нислэгүүд харьцангуй түгээмэл явагддаг боловч үр дүн нь Бээжингийн зүгээс сөрөг хариу үйлдэл гаргах нь бий. Жишээ татвал, АНУ-ын дайны хөлөг Хонконгод нэвтрэх хүсэлт тавихад Бээжин маш хурдан хугацаанд татгалзсан хариу өгсөн юм. 
Түүнчлэн Хятадын зүгээс тус улсад суугаа АНУ-ын элчин сайдыг дуудаж энэ сард зохион байгуулагдах төлөвтэй байсан батлан хамгаалах салбарын хэлцлийг хойшлуулахаар болсон байна. БНХАУ-ыг ОХУ-аас сөнөөгч онгоц, пуужинт систем худалдан авснаас болж АНУ, БНХАУ-ын үэвсэгт хүчин, мөн удирдлагуудад тавьсан хоригийг хэлэлцэхээр төлөвлөж байсан юм. Хэдийгээр түгшүүртэй байдал тодорхой хэмжээнд нэмэгдсэн ч АНУ болон БНХАУ-ын харилцаанд зарчмын өөрчлөлт гараагүй болохыг АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жим Маттис мэдээлсэн. 
Тэрбээр хэлэхдээ “Бид зэвсэгт хүчин хоорондын харилцааг хэвийн түвшинд хадгалахыг зорьж буй. Зарим тохиолдолд хамтын ажиллагаа, талуудын оролцоо өсөх бас буурах нь бий. Гэхдээ хоёр талууд стратегийн үндсэн харилцаагаа харилцан ухамсарлаж байгаад итгэлтэй байна” гэв. 
Хэрэв АНУ болон БНХАУ зэвсэгт мөргөлдөөнд эсрэг фронтод оролцохоор болбол тэрхүү үйл явдал Өмнөд Хятадын тэнгист явагдах нь лавтай. Энэ бүст бүрэн хяналтаа тогтоох сонирхол БНХАУ-аас гадна Тайвань, Вьетнам, Малайз, Бруней болон Филиппин Улсуудад бий. Пентагоны төлөөлөгчийн дурдсан холбоотнуудын нэрс ерөнхийдөө энэ. Энд нэрлэгдээгүй тоглогчид ч бий. 

 

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595338
0 эможи

Od
2018-09-28 11:45
Sagsan bumbugchduu nisgesiimuu hul bumbugchid yumuu :)
keyboard_arrow_up