Дональд Трамп Иран, БНХАУ-ыг шүүмжилсэн байр суурь илэрхийллээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурлыг даргаллаа. Тэрбээр энэхүү хурлыг даргалж байгаа АНУ-ын анхны Ерөнхийлөгч, мөн дэлхийн хамгийн нөлөө бүхий гүрнийг төлөөлж байгаа гэдэг утгаараа олон улсын анхаарлыг татаж байгаа юм.
Хурлын үеэр Дональд Трамп Иран, БНХАУ-ыг шүүмжилсэн байр суурь илэрхийллээ. Мөн Иран улсыг цөмийн зэвсэг хэзээ ч хийхгүй болох хүртэл хамтран ажиллахыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудад уриалжээ. Харин Иран улсын Ерөнхийлөгч Хассан Рухани цөмийн зэвсгийн талаарх Дональд Трампын мэдэгдлийг үгүйсгэж, "АНУ-ыг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байна" гэсэн эсрэг байр сууриа илэрхийлсэн байна. Мөн "Эрт орой хэзээ нэгэн цагт АНУ цөмийн хэлэлцээрт буцаж нэгдэх"-ийг Ираны Төрийн тэргүүн онцолжээ.