Арван давхраас унаж байсан хүүг есөн давхрынх нь хөрш барьж авчээ
Казахстаны Астана хотод амьдардаг 28 настай Артём Карев хөршийнхөө 7 настай хүүгийн амийг аварчээ. Хүүгийн ээж хүүгээ гаднаас нь түгжин түр гадагшаа гарсан хойгуур ийм хэрэг гарсан аж.
Хүүг цонхны тавцангаасаа барин, тусламж эрэн орилох үед аз болж доод давхрынх нь хөрш тагтан дээрээ гарч таарсан аж.
Артём Карев, “Хүү гэртээ ганцаараа үлдсэн гэж ярьсан. Ээж нь 15 минут хэртэй түр гарчихаад ирье гээд хүүг гаднаас нь түгжчихэж. Хүү удахгүй уйдаад, гадаа гарч тоглоё гэж шийдсэн юм билээ. Гутал, малгай, куртка гээд бүрэн хувцаслачихсан байсан. Цонхны ялааны торыг хутгаар зүсээд доошоо бууж эхэлсэн байсан. Цонхоороо хартал хүү туслаарай гэж орилж байгаа нь сонсогдсон. Би ч цочирдсон. Эвтэйхэн байрлал авч зогсоод, хүүг барьж амжсан.” хэмээн ярьсан талаар Tengrinews.kz цахим хуудсанд бичжээ.
Хүүг унаж байх үед ээж нь гэр лүүгээ харьж явж таарсан ба болсон явдлыг харсан гэнэ. Артёмын хэлж байгаагаар хүүгийн ээж маш их цочирдон, дуудлагаар ирсэн түргэн тусламжийн эмч нар ээжид нь тусламж үзүүлсэн аж.
Эх сурвалж: GOGO.MN
|