“Nike”-ийн ашиг 15 хувиар өсөж, 1.1 тэрбум ам.долларт хүрэв

2018 оны 9 сарын 26

Спорт хувцас хэрэглэл үйлдвэрлэгч “Nike” компанийн орлого 2019 оны санхүүгийн жилийн I улиралд 10 хувиар өсөж, 9.95 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Arslan.mn

Мөн ашиг нь 15 хувиар өсөж, 1.1 тэрбум ам.долларт хүрсэн нь шинжээчдийн таамгаас хол давсан үзүүлэлт болжээ. Тус компанийн орлого өсөхөд олон улсад эрэлт нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Тухайлбал, АНУ-д борлуулалт нь зургаан хувиар өссөнөөр компанийн нийт орлогын 40 хувийг дангаар бүрдүүлжээ. “Nike” компани маркетинг, шинэ технологийн чиглэлд багагүй хөрөнгө зарцуулж, гар утасны аппликэйшнээ тэлэх бодлого баримталж байгаа аж. Үр дүнд нь тус компанийн үйлдвэрлэлийн зардал нэмэгдсэнтэй холбоотойгоор нэгж хувьцаанд ногдох ашиг шинжээчдийн таамагт хүрээгүй байна. Тиймээс санхүүгийн үзүүлэлтийг танилцуулсны дараа хувьцааны ханш нь 4.6 хувиар унажээ.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595271
1 эможи

keyboard_arrow_up