Дональд Трамп, Мун Жэ Ин нар чөлөөт худалдааны хэлэлцээр байгууллаа

2018 оны 9 сарын 25

Arslan.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин нар хоёр талт уулзалт хийж, чөлөөт худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Хоёр талт хэлэлцээрээр дамжуулан худалдааны алдагдлыг бууруулахыг зорьж байгаа Дональд Трампын хувьд энэ нь чухал ач холбогдолтой алхамд тооцогдож байна.

Учир нь шинэчилсэн хэлэлцээрийн дагуу АНУ-ын автомашин үйлдвэрлэгчид БНСУ-ын зах зээлд нэвтрэх таатай нөхцөл бүрдэх юм байна. Үүнээс гадна эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон хөдөө аж ахуйн салбарын компаниудад тавих шаардлага харьцангуй буурч байгаа юм. Түүнчлэн хоёр улсын Төрийн тэргүүн нар БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг зогсоох асуудлаар хэлэлцжээ. Энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Удахгүй БНАСАУ-ын удирдагчтай дахин дээд түвшний уулзалт хийх"-ээ мэдэгдсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Бид маш чухал асуудлыг хэлэлцлээ. Бид БНСУ-тай чухал худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа. АНУ-д шударга бус байсан өмнөх хэлэлцээрийг шинэчилсэн гэж хэлж болно. Энэхүү хэлэлцээр БНСУ-д ч, АНУ-д ч сайн зүйл болж байна. Түүнчлэн бид томоохон ахиц дэвшил гарч байгаа БНАСАУ-ын асуудлаар ч санал солилцсон. БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун маш нээлттэй, тун эерэг хандлагатай байна. Мөн тэрбээр ямар нэг үйл явдал болно гэсэн хүлээлттэй байгаа гэж би бодож байна. Тиймээс бид Умардын удирдагчтай ойрын хугацаанд хоёр дахь дээд түвшний уулзалт хийнэ” гэж мэдэгдлээ.

Харин БНСУ-ын Мун Жэ Ин “Миний бие Пхеньянд айлчлах үедээ сайн хэлэлцээрт хүрсэн. Мөн БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг зогсоох асуудалд ахиц дэвшил гарсан. Пхеньянд хийсэн миний айлчлал, мөн АНУ, БНАСАУ-ын хоёр дахь удаагийн дээд түвшний уулзалт цөмийн хөтөлбөрийг бүрэн зогсоож, Солонгосын хойгт энх тайван тогтооход хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна. Зоригтой шийдвэр, шинэ санаачилга гаргаж байгаад баярлалаа. Өнгөрсөн олон арван жилийн хугацаанд хэний ч шийдэж чадаагүй асуудлыг шийдвэрлэхэд ахиц дэвшил гарч байна” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595197
0 эможи

keyboard_arrow_up