Рианна Барбадосын элчин сайд боллоо

2018 оны 9 сарын 24

Холбоотой Зураг

Дуучин Рианна төрөлх Барбадос нутгийнхаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд болжээ. Барбадосын Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд тавигдсан мэдээлэлд “Энэхүү албан тушаал нь боловсрол, аялал жуулчлал, арлын хөрөнгө оруулалтыг дэмжихэд тодорхой үүрэг гүйцэтгэх” аж. Карибын тэнгисийн арал улс болох Барбадост мэндэлсэн Рианна 2008 онд улсынхаа соёлын элч болж байсан. Гэхдээ түүний шинэ алба соёлын элчийн ажилтай харьцуулахад илүү өргөн цар хүрээтэй, хариуцлага өндөртэй юм. Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд гэдэг нь ихэвчлэн гадаас улс оронд өөрийн улсыг төлөөлөн суудаг дипломат ажилтныг тодорхойлдог ойлголт билээ.

Рианнагийн хувьд “Барбадосын ирээдүйн төлөө өөрийн чадах бүхнээ хийх болно. Ийм нэр хүндтэй үүргийг хүлээн авахдаа баяртай байна” гэжээ. Дуучин Рианнагийн хувьд зөвхөн дуулаад зогсохгүй сайн жүжигчин, гоо сайхан, дотуур хувцасны Fenty брэндийг удирддаг байсан бол одоо улсаа төлөөлсөн онцгой эрхэт нэгэн боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595185
0 эможи

keyboard_arrow_up