Эрчүүд гоо сайхны мэс засал хийлгэх нь ихэсчээ
2018 оны 9 сарын 24
Гоо сайхны мэс засал хийлгэж буй эрчүүдийн тоо жил ирэх тусам хурдацтайгаар өсөж байна. Өнгөрсөн жилд л гэхэд мэс засалчид 1,3 сая косметик ажилбар гүйцэтгэжээ. Энэ тоо нь 2000 оноос хойш 29% өсчээ.
Лос-Анжелес ба Нью-Йорк хотод хувийн эмнэлэгтэй гоо сайхны мэс засалч Дуглас Стайнбрех нэг жилд дунджаар 260 эрэгтэй хүнд мэс засал хийдэг.
Мэргэжилтний хэлснээр эрчүүд 2014 оноос эхлэн гоо сайхны мэс заслыг илүү ихээр сонирхдог болсон гэнэ. Тухайн үед түүний эрэгтэй үйлчлүүлэгчдийн тоо анх удаа эмэгтэйчүүдийг давсан байна. Мөн түүний үйлчлүүлэгчид Сингапур, Хонг Конг, Парис, Москва гээд дэлхийн өнцөг бүрээс ирдэг болохыг тэрээр онцолсон юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
595182
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс