Вьетнамын Ерөнхийлөгч таалал төгсөв
Вьетнам улсын Ерөнхийлөгч Чан Дай Куанг цусны хорт хавдрын улмаас өнгөрсөн баасан гарагт таалал төгсчээ. Бүгд Найрамдах Социлиаст Вьетнам улсын арав дахь Ерөнхийлөгч вирусийн гаралтай ховорт тооцогдох цусны хорт хавдрын улмаас амьсгал хураасан болохыг Вьетнам улсын Эрүүл мэндийн удирдлагын газрын зөвлөх, анагаах ухааны профессор Фам Зя Кхай мэдэгдлээ. Урьд өмнө нь Вьетнамд ийм төрлийн хорт хавдрын тохиолдол бүртгэгдэж байгаагүй байна. Мөн дэлхий дахинд ч ийм төрлийн хорт хавлрын тохиолдол, өвчлөлийн талаарх статистик мэдээлэл байхгүйг тэмдгэджээ. Тиймээс одоогоор энэ төрлийн хорт хавдрыг ясны чөмөг сольж суулгаснаар эмчилдэг байна. Гэхдээ ийм хагалгаа хийлгэсэн өвчтөн бүрэн эдгэрэх магадлал тун бага байдаг. Вьетнам улсын Ерөнхийлөгч Чай Дай Куанг цусны хорт хавдартай болохыг 2017 онд оношилжээ.
Эх сурвалж: Монголын үнэн
|