“BMW” 139 мянган автомашинаа эргүүлэн татна

2018 оны 9 сарын 18

bmw 3-series зурган илэрцүүд

Германы тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “BMW” компанийхан ирэх арваннэгдүгээр сарын 9-нөөс Хятад улсад үйлдвэрлэсэн “3-series” загварын 139 мянга гаруй автомашинаа эргүүлэн татна гэж тус компанийн төлөөлөгч мэдээллээ. Агааржуулагчийн систем дэх доголдлын улмаас эргүүлэн татахаар болсон автомашинуудад 2005 оны таван сараас 2011 оны долоодугаар сар хүртэлх хугацаанд үйлдвэрлэсэн 89309 ширхэг автомашин, 2005 оны нэгдүгээр сараас 2011 оны долоодугаар сарын хооронд үйлдвэрлэсэн 50143 ширхэг автомашин багтах юм. “Удаан хугацаанд хэрэглэсэн агааржуулагч сэнсний ажиллагаа муудсаны улмаас агаарын хэм нэмэгдэж, гал түймэр гарах шалтгаан болж болзошгүй” гэж компанийн төлөөлөгч мэдэгджээ. Хятадын зүүн хойд нутагт байрладаг “BMW Brilliance Automo-tive” хамтарсан үйлдвэр болон “BMW China Automotive Trading” компани эргүүлэн татсан тээврийн хэрэгслүүдийг шалгаж, согог доголдолтой хэсгийг үнэгүй засварлаж өгөх аж. 

 

Эх сурвалж: Монголын үнэн
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594969
0 эможи

keyboard_arrow_up