Өмнөд Солонгост MERS бүртгэгджээ
БНСУ-д MERS буюу Ойрхи-Дорнодын амьсгалын замын хурц халдварт синдром гэж нэрлэх халдварын тохиолдол бүртгэгджээ. Үүнтэй холбогдуулан тус улсын Ерөнхий сайд Ли Наг Ен Засгийн газрын Онцгой байдлын комиссыг хуралдааныг есдүгээр сарын 9-нд зарлажээ. Тэмээний вирус гэгдэх уг өвчний халдвараар тус улсын иргэн 61 настай эрэгтэй халдварласан болохыг тогтоожээ. Өмнөд Солонгосын Гоц халдварт өвчний хяналт, түүнээс урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр өвчтөн өнгөрсөн наймдугаар сарын 16-наас есдүгээр сарын 6-ны хооронд Кувейт улсын Ал-Зоур хотод түр хугацаагаар зорчсон байна. Есдүгээр сарын 7-нд нутаг буцаж ирсэн даруйдаа гэдэсний хямрал, гүйлүэлтийн улмаас “Самсунг” эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт хүргэгдсэн аж. Одоогийн байдлаар түүнтэй ойр байсан гэх 440 хүнийг ирүүлж, хяналтад авчээ. Өвчтөн нутаг буцах замдаа Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотоор дамжин ниссэн байж. Урьд нь Өмнөд Солонгост гурван жилийн өмнө дээрх өвчний халдвар бүртгэгдсэн. Тухайн үед 38 хүн тус өвчний улмаас нас баржээ.
Эх сурвалж: Өдрийн сонин
|