БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин “Дорнын эдийн засгийн форум“-д оролцоно
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болох "Дорнын эдийн засгийн форум"-д оролцоно.
Хүн ам сийрэг суурьшсан алс Дорнодын бүс нутгийг чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү форумд БНХАУ-ын Ерөнхийлөгч анх удаа оролцох гэж байна. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хоёр талт уулзалт хийх юм. Хоёр улсын Төрийн тэргүүн уулзах үеэр ямар асуудал хэлэлцэх талаар мэдээлэл одоогоор тодорхой болоогүй байна. Хэдий тийм боловч АНУ-ын худалдааны бодлого болон БНАСАУ-ын асуудлыг хэлэлцэнэ гэж ажиглагчид таамаглажээ. АНУ-ын засаг захиргаа өнгөрсөн сард БНАСАУ-тай газрын тосны худалдаа хийсэн гэж ОХУ-ын компанийг буруутган, хориг тавьсан юм.
Түүнчлэн ОХУ энэ сарын сүүлээр хүйтэн дайнаас хойших хамгийн том цэргийн сургуулилтаа хийхээр төлөвлөсөн байна. Цэргийн сургуулилтад БНХАУ 3200 цэрэг, 900 зэр зэвсгээ илгээж байгаа ажээ.
Эх сурвалж: bloombergtv.mn
|