Хэт чинээлэг иргэдийнхээ тоогоор Хонгконг толгой цохиж байна

2018 оны 9 сарын 09

Arslan.mn

Хэт чинээлэг иргэдийнхээ тоогоор Хонгконг Нью-Йоркийг давлаа. Зах зээлийн судалгааны “Wealth-X Found” байгууллагын мэдээлснээр Хонгконгт 30 сая ба түүнээс дээш ам.долларын хөрөнгөтэй  хэт чинээлэг иргэдийн тоо өнгөрсөн жилд 31 хувиар өсөж, 10 мянгад хүрчээ. Харин АНУ-ын хоёр дахь том хот болох Нью-Йоркт энэ үзүүлэлт 9000-аар хэмжигдэж байна. Токио хот чинээлэг иргэдтэй хотын гуравдугаарт бичигдсэн бол BREXIT-ийн нөлөөгөөр Лондон нэг байр ухарч, Парис хэт чинээлэг иргэдийнхээ тоогоор Европт тэргүүлэх болжээ. Олон улсын хэмжээнд хэт чинээлэг иргэдийн тоо өнгөрсөн онд 13 хувиар өсөж, 256 мянгад хүрсэн төдийгүй нийт хөрөнгө нь 31.5 их наяд ам.доллараар хэмжигдэж байна. Үүний дотор өсөлтөөрөө БНХАУ, Хонгконг тэргүүтэй Азийн бүс тэргүүлжээ. Тодруулбал, дэлхийн хэмжээнд 30 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй нийт иргэдийн 25 хувь нь Азид байна. Үүнээс гадна хэт чинээлэг эмэгтэйчүүдийн тоо өнгөрсөн онд 35 мянга болж, өмнө нь байгаагүй дээд түвшинд хүрч өсжээ.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594679
0 эможи

keyboard_arrow_up