Энэтхэгт ижил хүйстнүүдийн эрхийг хуульчлав

2018 оны 9 сарын 08

Arslan.mn

Энэтхэг улс ижил хүйстнүүдийн эрхийг хуульчилж өглөө. Тус улсын дээд шүүхээс гаргасан энэхүү түүхэн шийдвэрийн дагуу ижил хүйстнүүдийг бэлгийн чиг хандлагаар ялгаварлах нь хүний эрхэд халдсан хэрэг гэж үзэх болсон байна. Хүн амын тоогоор дэлхийд хоёрдугаарт бичигддэг Энэтхэг улсад колоничлолын үеэс буюу 157 жилийн настай хууль хэрэгжиж ирсэн аж. Хуулийн хүрээнд ижил хүйстнүүдийн харилцааг хориглож, 10 хүртэл жилийн хорих ял ногдуулдаг байсан байна. Гэхдээ энэ хуулийг Энэтхэгийн жижиг хот, дүүрэг, хөдөө орон нутагт шашны бүлгүүд, хуучинсаг үзэлтэй иргэд эсэргүүцэж байгаа ажээ.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594664
0 эможи

keyboard_arrow_up