Канберра хотын нийтийн тээврээр үйлчлүүлж буй зорчигчид зөрчил гаргавал 288 000 төгрөгөөр торгуулдаг

2018 оны 9 сарын 06

Arslan.mn

Австрали улсын Канберра хотын нийтйин тээвэр /автобус/-ээр үйлчлүүлж буй зорчигчдод хяналт шалгалт хийж, зөрчил гаргасан тохиолдолд торгууль ноогдуулдаг байна. 

Тухайлбал, 2016-2017 оны хооронд Канберра хотын автобусаар үйлчлүүлсэн нийт 16 зорчигч хяналт шалгалтын явцад хөлс төлөлтийн торгуулийн хуудас авчээ. Нэг торгуулийн хуудас нь 288 мянган төгрөг (160 AUD)-ний үнэтэй бол нийт 4 сая 608 мянган (2560 AUD) төгрөгийг улсдаа орлого болгон мэдүүлсэн байна. Харин 2017-2018 оны долдугаар сар хүртэл 8 иргэн зөрчил гарган, торгуулийн хуудсыг хүлээн авснаар 2 сая 304 мянган төгрөгийг төлсөн байна.

Үүнтэй холбоотойгоор Канберра хотын Тээврийн сайд Майкан Фаржаррис өнгөрөгч нэгдүгээр сараас эхлэн 53000 орлогын шалгалт хийж, дээрх зөрчилтэй хүмүүсийг торгосон байна. Тэрээр “Нийт зорчигчдын 1 хувиас ч бага зорчигч бэлэн мөнгөөр зорчсон байна, ийнхүү бүх иргэд картаар үйлчлүүлж, зөрчил гаргахгүй байлгах арга хэмжээг авах болно” гэж мэдэгджээ.

Мөн хяналт шалгалтын ажилтнууд бүтэн болон хагас цагаар ажилладаг байна. 

Сидней хотын нийтийн тээвэр


Харин Сидней хотод нийтийн тээврээр үйлчлүүлэгч нь аль болох зөрчил гардаггүй гэнэ. Жишээлбэл, нэг картаа цэнэглэхдээ 7 хоногоор мөнгөн дүнгээ хийн цэнэглэдэг юм байна. Түүнчлэн түрийвчээ мартсан өдрөө учир шалтгаанаа хэлбэл, нэг удаа харгалзан үзэж нийтийн тээврээр үйчлүүлж болдог аж. Харин удаа дараа нийтийн тээврээр үйлчлүүлдэг картаа аваагүй явсан тохиолдолд зөрчлийн хуулийн тухай танилцуулж, 360 мянган төгрөг (200 AUD)-өөр  торгодог юм байна.

Тус хотын хяналтын ажилчид нь зорчигчдоос ялгарах хувцасгүй бөгөөд автобусны буудал болгон дээрээ 3 эсвэл 4 хамт явдаг аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594620
0 эможи

keyboard_arrow_up