Японд сүүлийн 25 жилд тохиогоогүй хүчтэй хар салхи дэгдэв

2018 оны 9 сарын 05

Сүүлийн 25 жилд тохиогоогүй хүчтэй хар салхи Японы баруун эргийг дайрлаа. "Jebi" далайн шуурганы улмаас тус улсын баруун зүгийн нутгуудаар хөрсний гулгалт үүсэж, хүчтэй аадар бороо орж байна.

Хар салхины улмаас найман хүн амиа алдаж, 200 орчим хүн бэртэж гэмтсэн талаар албаны эх сурвалж мэдээллээ. “NHK”-ийн мэдээлснээр салхины хурд цагт 216 км хүрсэн байна.

Японы Осака хотын Кансай олон улсын нисэх онгоцны буудалд 5000 хүн гацжээ. Мөн 800 гаруй нислэг цуцлагдсан байна.

Дийлэнх мужид цахилгаан тасалдаж, сая гаруй өрх гэрэл, цахилгаангүй болжээ. Далайн шуургад нэрвэгдсэн бүс нутгуудад далайн хүчтэй давалгаа, үерийн гамшиг болон хөрсний гулгалт үүсэж болзошгүй байгаа тул 1.2 сая гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг орон нутгийн засаг захиргаа гаргажээ. Түүнчлэн Осака мужид хуучин автомашины үзэсгэлэнгийн байранд гал гарч, 100 орчим автомашин сүйдээд байна.

Японы цаг уур шинжилгээний агентлагийн мэдээлснээр 126 км/цагийн хурдтай хүчтэй хар салхи мягмар гарагийн орой нутгийн хойд хэсгийн Фукуй мужийг дайрч, 180 км/цаг хүртэл ширүүсжээ. Хар салхи Япон тэнгисээр дамжин Хоншу арлыг дайрч, хойд зүгийг чиглээд байна.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594577
0 эможи

keyboard_arrow_up