Бразилийн музейн 20 сая гаруй үзмэр шатжээ

2018 оны 9 сарын 04

Image result for рио де жанейро дах үндэсний түүхийн музей

Бразилийн Рио Де Жанейро хот дахь Үндэсний түүхийн музейн барилгад гал гарч барилга бүхэлдээ шатсан талаар олон улсын хэвлэлүүд онцолж байна. Хүний амь нас эрсдээгүй музейн сан хөмрөг дэх дурсгалууд, эрдэмтэн судлаачдын 200 гаруй жилийн судалгаа, архивын үнэ цэнэтэй материалууд устаж үгүй болжээ. Энэ талаар Бразилийн Ерөнхийлөгч Мишель Темер “Манай улсын өнө эртний түүхийн барилга шатсанл улс даяараа уйтгарлан харуусч байна” гэж твиттер хуудаснаа бичжээ. 20 сая гаруй үзмэрийг хадгалж байсан музейн сан хөмрөг ийнхүү устсанд тус улсад суугаа гадаад орны Элчин сайд нар харамсал илэрхийлсэн байна. Үндэсний музейг 1818 онд Португалийн хаан Хуаны үед байгуулсан ба Хойд болон Өмнөд Америкийн томоохон музей, түүхэн дурсгалт сан хөмрөгийн гол төв байжээ. Энд эртний муми, чулуужсан араг яс, хүн амьтдын үүсэл хөгжлийг харуулсан үзмэрүүд, эртний индиан омгийнхны эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйл зэрэг дахин нөхөн сэргээх боломжгүй үнэт үзмэрүүдийг хадгалж байсан юм. Гал гарсан шалтгааныг одоогоор тогтоогоогүй аж. 

 

Эх сурвалж: Монголын үнэн
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594523
0 эможи

keyboard_arrow_up